2012/04/15

Хүүхдийг хэдийд нэмэгдэл хоолонд оруулах вэ?

  1.  Хvvхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган єг - Хvvхэд 6 сар хvрэхэд хєхний сvv зайлшгvй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бvрэн хангаж чадахгvй болох тул 6 сар хvрмэгц нь нэмэгдэл хоол єгч эхэлнэ.

- Эхний удаад нэг тєрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ єдєрт 1-2 удаа єгч дасгасны дараа аажмаар хоолны нэр тєрлийг нэмэгдvvлнэ. Нэмэгдэл хоол нь хvvхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хvvхдэд хєхєє хєхєхийн ємнє нэмэгдэл хоолыг єгвєл ходоод дvvрэн байх учраас муу хєхєх болно. Иймд нэмэгдэл хоолыг хvvхэд хєхєє хєхсєний дараа єгєх нь зvйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бєєлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хvvхдийн шvд гvйцэд хєгжєєгvй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар єгєх хэрэгтэй.

2. Хvvхдийг хоолоо идэх vед нь аяга, халбагыг аль болох єєрєєр нь бариулж сурга -Аяга, халбагаар идvvлж сургах нь хvvхэд биеэ даан хооллож сурахад хялбар бєгєєд цэвэрхэн байх болно.

- Хvvхдийг хооллохдоо аль болох угж, хєхєлтєєр єгєхєєс зайлсхий. Жимсний шvvс, сvv бусад шингэн зvйлсийг угжаар єгєх нь хvvхдийн эхийн сvvгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сvv багасаж, хvvхэд єсєлт, хєгжилтєндєє шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд єртєнє.

- Хvvхэд хоол идэх vед хамт сууж (эх буюу том хvн) хоолоо гvйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хvvхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор амталсан хоол єгєхєєс зайлсхий

- Чихэр, амтат хоол ундаа нь зєвхєн сахар их хэмжээгээр агуулахаас бус хvvхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггvй. Харин тэ‎дгээр ундаа нь шvд хорхойтуулахаас гадна хvvхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хvvхдэд бусад хоолыг идvvлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хvvхдийн хоолыг цэвэрхэн, аюулгvй орчинд бэлтгэ.

- Хvvхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сvvнд чанаж бэлтгэ.

- Хоол хийхийн ємнє гараа сайтар угаа.

- Жимс, хvнсний ногоог сайтар угааж хэрэглэ.

- Хvvхдийн хоолны бvх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.

- Xоол, хvнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зєв хадгал. Нэмэгдэл хоолны нэр тєрлийг олшруул. - (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)

-Хvvхдийн будааны агшаамал ба зутанг сvvнд бэлтгэж цєцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.

-Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, єндєгний шарын аль нэг, цєцгий буюу ургамлын тос нэм.

-Тарганд элсэн чихэр буюу зєгийн бал, ургамлын тос буюу цєцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны єтгєн хэсгийг жижиглэн нухаж єг.

- Цайны оронд хярам, буцалсан ус єг.
Ýõ ñóðâàëæ: bgemn.ubhealth.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment