“Хүүхдийн төлөө газар”-аас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг хүргэж байна. Өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьж хорьсныг эсэргүүцсэн жагсаал болно. 2008 оны долдугаар сарын 1-ний үеэр асуудлыг ойлгоогүй хүүхдүүд хохирогч болсон нь цөөнгүй.
Тиймээс дараах сэрэмжлүүлгийг эцэг эхчүүд сайтар санаж, хүүхдүүддээ анхаарал тавихыг хүсье.
“Хүүхдийн төлөө газар:
Улс төрийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болохтой холбогдуулан эцэг эхчүүд, насанд хүрэгчид хүүхэд, багачуудыг хараа хяналтгүй орхих, хүүхдийн амь нас аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Хэрвээ хүүхэд багачуудын орчин тойронд эмх замбараагүй байдал, хэв журмын зөрчил тохиолдвол сандарч тэвдэлгүй ухаалаг тайвнаар учирыг олохыг зөвлөж байна”.
gogo.mn
0 сэтгэгдэл:
Post a Comment