2012/04/10

Uruund tagtaa orj irlee

Блогийн хэрэглэгч багачуудынхаа дууны урын санг нэгээр нэмж "Өрөөнд тагтаа орж ирлээ" дууны клипийг, дууны үгийн хамт толилуулж байна. Дуугаа сураарай.

Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ

Энх тайван гэж гарчиг тавилаа

Эхний мөрийг нь үүсгэн бичлээ

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал тагтаа байлаа

Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг

Үнэндээ тэр мэдсэн бололтой

Үнэнээс өөр санаагүй надаас

Үргэж айлгүй ирсэн бололтой

Аялгуут дууны өргөөг минь

Амгалан энхийн өргөө болголоо

Энэхэн дэлхийг минь тагтаа минь

Энх тайвны өргөө болгоорой!

0 сэтгэгдэл:

Post a Comment