Хүүхдийн дуунуудын цуглуулга

Та бүхэн энэхүү булангаас Disney-н цуврал кинонуудын дуунууд болон хүүхдийн дууны хамгийн шилдэг цуглуулгуудыг хүлээн авах боломжтой.

"E Like It Awards - 2010" Best Music Blog

Та бүхэн "E like It Awards-2010" тэмцээний шилдгийн шилдэг блогоор зочилохыг урьж байна. Та бүхэн энэхүү блогоор дамжуулан дэлхийн улс орнуудын дуу хөгжмийн ертөнцөд өрнөж буй шинэ содон мэдээ мэдээлэл, дуу, цомог, караоке, инструментал, утасны хонх зэрэг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.

Танин Мэдэхүй

Хүүхэд залуусынхаа мэдлэг оюун ухаанд бага ч болов нэмэр оруулах үүднээс энэхүү буланг нээж байна

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Showing posts with label zuvluguu. Show all posts
Showing posts with label zuvluguu. Show all posts

2012/04/15

Хүүхдийг хэдийд нэмэгдэл хоолонд оруулах вэ?

  1.  Хvvхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган єг - Хvvхэд 6 сар хvрэхэд хєхний сvv зайлшгvй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бvрэн хангаж чадахгvй болох тул 6 сар хvрмэгц нь нэмэгдэл хоол єгч эхэлнэ.

- Эхний удаад нэг тєрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ єдєрт 1-2 удаа єгч дасгасны дараа аажмаар хоолны нэр тєрлийг нэмэгдvvлнэ. Нэмэгдэл хоол нь хvvхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хvvхдэд хєхєє хєхєхийн ємнє нэмэгдэл хоолыг єгвєл ходоод дvvрэн байх учраас муу хєхєх болно. Иймд нэмэгдэл хоолыг хvvхэд хєхєє хєхсєний дараа єгєх нь зvйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бєєлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хvvхдийн шvд гvйцэд хєгжєєгvй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар єгєх хэрэгтэй.

2. Хvvхдийг хоолоо идэх vед нь аяга, халбагыг аль болох єєрєєр нь бариулж сурга -Аяга, халбагаар идvvлж сургах нь хvvхэд биеэ даан хооллож сурахад хялбар бєгєєд цэвэрхэн байх болно.

- Хvvхдийг хооллохдоо аль болох угж, хєхєлтєєр єгєхєєс зайлсхий. Жимсний шvvс, сvv бусад шингэн зvйлсийг угжаар єгєх нь хvvхдийн эхийн сvvгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сvv багасаж, хvvхэд єсєлт, хєгжилтєндєє шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд єртєнє.

- Хvvхэд хоол идэх vед хамт сууж (эх буюу том хvн) хоолоо гvйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хvvхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор амталсан хоол єгєхєєс зайлсхий

- Чихэр, амтат хоол ундаа нь зєвхєн сахар их хэмжээгээр агуулахаас бус хvvхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггvй. Харин тэ‎дгээр ундаа нь шvд хорхойтуулахаас гадна хvvхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хvvхдэд бусад хоолыг идvvлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хvvхдийн хоолыг цэвэрхэн, аюулгvй орчинд бэлтгэ.

- Хvvхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сvvнд чанаж бэлтгэ.

- Хоол хийхийн ємнє гараа сайтар угаа.

- Жимс, хvнсний ногоог сайтар угааж хэрэглэ.

- Хvvхдийн хоолны бvх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.

- Xоол, хvнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зєв хадгал. Нэмэгдэл хоолны нэр тєрлийг олшруул. - (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)

-Хvvхдийн будааны агшаамал ба зутанг сvvнд бэлтгэж цєцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.

-Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, єндєгний шарын аль нэг, цєцгий буюу ургамлын тос нэм.

-Тарганд элсэн чихэр буюу зєгийн бал, ургамлын тос буюу цєцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны єтгєн хэсгийг жижиглэн нухаж єг.

- Цайны оронд хярам, буцалсан ус єг.
Ýõ ñóðâàëæ: bgemn.ubhealth.mn

2012/04/13

Хүүхэд гараа хэрхэн угаах аргачилал

Хүүхэд бүрийг эрүүл байлгах нь хүүхэд асрах хөтөлбөрийн чухал зорилт юм. Гараа хэрхэн болгоомжтой угаах нь хүүхдийг эрүүл аж төрхөд хэрэгтэй. Гараа сайтар угааснаар хир бохирдол болон арьсан дахь бактерийн 90% -ийг устгаж чадна. Энэ нь удаан хугацааны туршид халдвараас ихээхэн хамгаалж үр дүнгээ өгдөг. Хүүхэд асран хүмүүжүүлэгч болон хүүхдүүд өдрийн туршид гараа тогтмол угаах хэрэгтэй.

Гараа хэзээ угаах вэ?

Хэн нэгэнд үйлчилхээс өмнө эсвэл хоол зөөхөөс өмнө
Эмчилгээнд хамрагдахын өмнө болон хойно
Хооллохын өмнө болон хойно
Ариун цэврийн өрөөнд орсны дараа
Хүүхдийн живхийг солисны дараа
Хамар, амаа арчсаны дараа
Биеэс ялгарах шингэнийг арчсаны дараа
Тамхи татсаны дараа
Түүхий өндөг болон маханд хүрсний дараа
Гадаа тоглосны дараа
Тэжээмэл амьтан болон бусад амьтанд хүрсний дараа

Гар угаах аргачлал
Шингэн саванг сонго. Өмнө хэргэлсэн хүний гарын бохирдол, савангийн хөөсөнд үлдэж болзошгүй байдаг тул өдөр бүр шингэн саванг хэрэглэвэл зохистой.
Халуун ус хэрэглэ. Гараа түлэхээс хамгаалахын тулд, хэрэглэж байгаа халуун усыг 120 градусаас илүүгүй байх ёстойг анхаарна уу.
Нэг удаагийн алчуур хэрэглэ. Эрүүл ахуйн талаасаа нэг удаагийн цаасан алчуур, сальфетка болон аяга зэрэг нь халдварт өвчинөөс удаан хугацаанд сэргийлж чадна.
Гараа 20 минут тутамд угаана. Хүүхдүүдийг гараа угаах хооронд “Гараа угаа” дууг зааж өгснөөр тэднийг гараа сайтар угаахыг санахад нь тус болно. Энэ дууг 2 удаа дуулахад ойролцоогоор 20 секунд зарцуулах болно.
Гар ариутгагчийн оронд аль болох ус, саван ашигла. Хөдөө аялах, гадуур явах тохиолдолд ус, саван байхгүй үед гар ариутгагчыг ашиглах шаардлага гардаг. Гар ариутгагчын найрлаганд этилийн спирт агуулдагддаг тул 2-оос доош насны гараа амандаа хийж болзошгүй хүүхдүүдэд зөв сонголт биш юм. Бүх гар ариутгагчыг хүүхэд хүрэх газраас хол байлга.
Нярай болон хөлд орж буй хүүхдийн гарыг угаах. Зарим хүүхэд, асран хүмүүжүүлэгч нар нярай болон хөлд орж буй хүүхдүүдийн гарыг угаахаа мартчихдаг. Учир нь тэдэнд зориулагдсан угаалтуур ховор юм. Тиймээс түшлэгтэй сандалын тусламжтайгаар хүүхдүүдийг угаалтууртай тэнцүүлж гарыг нь угаалгах хэрэгтэй.
Гар угаах дуу
("Row, Row, Row Your Boat") Wash, wash, wash your hands, Play our handy game. Rub and scrub and scrub and rub Germs go down the drain.
Гар угаах хялбар алхамууд
Гараа үргэлж цэвэр байлгахын тулд доорх алхамыг мөрдөөрөй. Доорх алхамуудыг хүүхдүүдийг гараа угааж сурах явцад нь зааж өгөөрөй. Эдгээр алхамуудыг зургийн хамт угаалтуурын дэргэд хананд сануулах байдлаар тавьж өгнө:
1. Халуун усаа нээх.
2. Гараа усаар норго. .
3. Шингэн савангаа түрэх.
4. Гараа усанд дор хаяж 20 секунд үрж угаа. Гарын гадна болон алга хэсэг, хумс болон хурууны завсарыг үрж угаах. Гараа хангалттай сайн үрж угаахын тулд“ Гар угаах дуу”-г 2 удаа дуулаарай.
5. Гараа дор хаяж 10 секунд эргүүлж угаа.
6. Нэг удаагын алчуураар гараа арчиж хатаа.
7. Усаа хаахдаа цаасан алчуур жийргэл.
8. Цаасан алчуураа хогийн саванд хий.
Бэлтгэсэн багш Хонгорзул