Хүүхдийн дуунуудын цуглуулга

Та бүхэн энэхүү булангаас Disney-н цуврал кинонуудын дуунууд болон хүүхдийн дууны хамгийн шилдэг цуглуулгуудыг хүлээн авах боломжтой.

"E Like It Awards - 2010" Best Music Blog

Та бүхэн "E like It Awards-2010" тэмцээний шилдгийн шилдэг блогоор зочилохыг урьж байна. Та бүхэн энэхүү блогоор дамжуулан дэлхийн улс орнуудын дуу хөгжмийн ертөнцөд өрнөж буй шинэ содон мэдээ мэдээлэл, дуу, цомог, караоке, инструментал, утасны хонх зэрэг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.

Танин Мэдэхүй

Хүүхэд залуусынхаа мэдлэг оюун ухаанд бага ч болов нэмэр оруулах үүднээс энэхүү буланг нээж байна

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Showing posts with label MUSIC VIDEO. Show all posts
Showing posts with label MUSIC VIDEO. Show all posts

2012/04/10

Uruund tagtaa orj irlee

Блогийн хэрэглэгч багачуудынхаа дууны урын санг нэгээр нэмж "Өрөөнд тагтаа орж ирлээ" дууны клипийг, дууны үгийн хамт толилуулж байна. Дуугаа сураарай.

Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ

Энх тайван гэж гарчиг тавилаа

Эхний мөрийг нь үүсгэн бичлээ

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал тагтаа байлаа

Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг

Үнэндээ тэр мэдсэн бололтой

Үнэнээс өөр санаагүй надаас

Үргэж айлгүй ирсэн бололтой

Аялгуут дууны өргөөг минь

Амгалан энхийн өргөө болголоо

Энэхэн дэлхийг минь тагтаа минь

Энх тайвны өргөө болгоорой!

Bombog bitgii hayaarai

Хүүхэд багачууддаа зориулаад "Бөмбөг битгий хаяарай" дуун клипийг дууны үгийн хамт толилуулж байна.


Цагаан баавгайн бамбарууш
Тоглон наададж байна
Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай
Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Халиун зээрийн янзага
Тоглон наадаж байна
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Цагаан баавгайн бамбарууш
Тоглон наададж байна
Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай
Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Халиун зээрийн янзага
Тоглон наадаж байна
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Toogui ch yum bolovuu daa

Үг: Ш.Дулмаа Ая. С.Баярсайхан - "Тоогүй ч юм болов уу даа" дууны клипийг толилуулж байна.


Айлын жаахан маамуу
Алаг бөмбөгөө өгөөч гээд
Гуйгаад байхад нь харамлаад би
Гүйгээд явсан юм даа
Тоогүй ч юм болов уу даа
Тоглодог ч байж үү дээ/*2
Маамуу дүү минь надад
Машинаа өгөөч гээд
Гуйгаад байхад нь харамлаад би
Гүйгээд явсан юм даа
Тоогүй ч юм болов уу даа
Тоглодог ч байж үү дээ/*2

Maamuu naash ir

Үг: Ч.Лхамсүрэн, Ая: Д.Лувсаншарав - "Маамуу нааш ир" дууны клипийг хүлээн авч үзнэ үү.

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтлөе, хүчит заанаа тууяа
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Goyo goyo

Гоёо Гоёо дууны клипийг толилуулж байна. Хүлээн авч үзнэ үү.


2010/12/28

If You’re Happy and You Know It /Хүүхдийн дуу/

Алдрай бяцхан хүүхдүүддээ зориулаад нэгэн дууны үгийг дууных нь хамтаар толилуулж байна. Бүгдээрээ шинэ дуугаар дууныхаа сангаа нэмцгээе. Аав ээжүүд нь бяцхан үрсдээ дуу сурахад нь туслаарай. Амжилт хүсье.




If You’re Happy and You Know It

If you're happy and you know it clap your hands.
If you're happy and you know it clap your hands.
If you're happy and you know it and you really want to show it,
If you're happy and you know it clap your hands.

If you're happy and you know it stomp your feet.
If you're happy and you know it stop your feet.
If you're happy and you know it and you really want to show it,
If you're happy and you know it stop your feet.

If you're happy and you know it shout "Horray!"
If you're happy and you know it shout "Horray!"
If you're happy and you know it and you really want to show it,
If you're happy and you know it shout "Horray!"

If you're happy and you know it do all three.
If you're happy and you know it do all three.
If you're happy and you know it and you really want to show it,
If you're happy and you know it do all three!